-Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын Ерөнхий газраас улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан 99 аж ахуйн нэгжийг шалгаруулав. Энэхүү 18 дахь удаагийн шалгаруулалтад Эрдэнэт үйлдвэр дэд байр эзэлж, цом, батламж гардлаа. Монголын татварын албаны “Шилдэг татвар төлөгч” шагнал үндсэн хэд хэдэн шалгууртай. Тухайлбал, татвар төлөгчид орлого, татвараа үнэн зөв тодорхойлон тайлангаар ноогдсон татвараа тогтоосон хугацаанд улс, орон нутгийн төсөвт төлөх, дэвшилтэт техник технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах зэрэг шалгуурыг харгалзан дээрх шагналыг олгодог ажээ. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр 2016 онд улс, орон нутгийн төсөвт 270,1 тэрбум төгрөг төлжээ. 2017 оны эхний улиралд тус үйлдвэр төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр нь 100-аас дээш хувиар давуулан биелүүлж 143,2 тэрбум төгрөгийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.
















