Орхон аймгийн Онцгой байдлын газрын удирдлага өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт гал унтраах, аврах 58-р анги дээр ажиллаж, оны эхний 5 сарын ажлын тайлан мэдээллийг дүгнэж хэлэлцэв.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Гэрээт гал унтраах, аврах 58-р анги нь Онцгой байдлын газарт хүний нөөц, гамшгаас хамгаалах бодлогын хүрээнд харьяалагддаг. Иймээс аймгийн Онцгой байдлын газраас тус ангид сар бүр тогтмол хяналт шалгалт хийж, сарын ажлын төлөвлөгөөний биелэлт болон албан хаагчдын санал хүсэлтийг төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.
Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газрын тогтоол гарч, Орхон аймгийн Онцгой байдлын газар нь Хойд бүсийн төв” гэх статустай болжээ. Энэ талаар тус газрын удирдлага Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт гал унтраах, аврах 58-р ангийг бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэр танилцууллаа.
















