Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос хойш “Мод тарих бүх нийтийн өдөр”-тэй болсон. Уг ажлын хүрээнд энэ жил цех,нэгжийн төлөөлөл болох 60 гаруй ажиллагчид “Эрдэнэт” үйлдвэрийн “Ногоон төгөлд” 4 төрлийн 500 гаруй мод тарилаа. Мөн Уул уурхайн 95 жилийн ойд зориулан нэмж 100 гаруй модыг тарих аж. Түүнчлэн Ил уурхайд байгалийн нөхөн сэргээлтийн ажлыг Эко Монгол сургууль гүйцэтгэхээр болжээ.
















