Хавар зуны бэлтгэл ажлын хүрээнд Баяжуулах фабрикийн хамт олон нийт 30-н ажил төлөвлөжээ. Нэн түрүүнд тус хамт олон үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмжийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Хэсгүүдийн гадна дотно орчны суваг шуудууг цэвэрлэж бэлэн болгох, ажилчдын ая тухтай ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлууд төлөвлөгөөний дагуу хийгджээ.
Тус цехийн хамт олон оны эхний 4-р сар, мөн 5-р сарын эхний 10 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт үзүүлэлтийг 100-аас дээш хувиар давуулан биелүүлсэн байна. Үүнд хавар зуны бэлтгэл ажил, их зогсолт, улмаар намар өвлийн бэлтгэл ажлаа эртнээс төлөвлөн, ажлын уялдаа холбоогоо сайжруулан ажиллах нь эерэг нөлөө үзүүлдэг гэж цехийн удирдлагууд онцлов.















