Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эдийн засгийн хэлтсээс үйлдвэрийн нийт цех нэгж, ажилчдад эдийн засаг санхүү, үйлдвэрлэлийн өөрийн өртөг болон цалин урамшуулалын талаар сургалт зохион байгуулж байна. Ингэснээр үйлдвэрийн ажиллагчид үйлдвэрт хэрэгжүүлж буй цалин урамшууллын бодлого, өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний өртөг, зардлын талаар тодорхой мэдлэгтэй болох юм.
Эдийн засгийн хэлтсийн хамт олон энэ онд үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу одоо мөрдөгдөж байгаа цалин хөлсний систем, урамшууллын журмыг өөрчлөн, шинэчлэх, үйлдвэрийн хэмжээнд төлөвлөлттэй холбоотой стандарт журам, заавруудыг боловсронгуй болгох 2 үндсэн чиглэлээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд цех нэгжүүдийн эдийн засагч, удирдлагуудад эдийн засгийн мэргэжил, мэдлэг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, ажилчдын дунд мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэж байна.
Сургалт хийгдсэний дараа энэ оны 2-р улиралд төлөвлөлттэй холбоотой материалууд болон өртөг зардлыг тооцсон аргачлал бүхий зааварчилгааг шинэчлэн, цех нэгжүүдэд хүргэх юм. Өчигдөр болсон сургалтанд Баяжуулах фабрикийн ажилтнууд хамрагдаж, Эрдэнэт үйлдвэр хоногт 1,7 сая долларын бүтээгдэхүүн, цагт 92 мянган долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тухай эдийн засгийн мэдээлэл, ойлголтыг авсан байна.















