Б.АРИУНЗАЯА: Хөдөлмөрийн дотоод журам илүү ойлгомжтой, тодорхой болсон

 
 
 
 
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлагдаж энэ сарын 23-ны өдрөөс эхлэн мөрдөгдөхөөр боллоо. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн шинэ дотоод журмын онцлогийн талаар Хуулийн хэлтсийн орлогч дарга Б.Ариунзаяагаас тодруулсан юм.
 
 
- Компанийн бодлого, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэх, хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, цех, хэлтэс нэгжүүдэд мөрдөж буй хөдөлмөрийн дотоод журмыг нэгтгэх зорилгоор Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажилласан. Есөн сарын хугацаанд энэ журмыг шинэчлэн боловсруулахдаа бүх цех, хэлтсийн дарга нараас санал авсан, хүний нөөцийн менежерүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн, цех, хэлтсүүдийн дотоод журмын онцлогийг судалж тусгасан. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой нэг зөрчил гарлаа гэхэд компанийн дотоод журмаар ондоогоор зохицуулсан байтал цехийн Хөдөлмөрийн дотоод журмаар өөрөөр зохицуулсан байсан. Ажиллагчдад ч гэсэн ойлгомжгүй.  Үүнийг цэгцлэх үүднээс ойлгомжтой, тодорхой нэг Хөдөлмөрийн дотоод журмыг компанийн хэмжээнд мөрдөх шаардлага гарсан учраас 9 бүлэгтэй Хөдөлмөрийн шинэ дотоод журмыг ажлын хэсэг боловсруулсан юм. 
“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал 2015 оны 1-р сарын 13-нд Хөдөлмөрийн дотоод журмыг А/15 тоот тушаалаар шинэчлэн баталлаа. Ингэснээр 1-р сарын 23-ны өдрөөс компанийн хэмжээнд Хөдөлмөрийн шинэ дотоод журмыг дагаж мөрдөхөөр болж байна. 
- Энэ журмын гол онцлог юу вэ? 
- 2012 онд батлагдсан үйлдвэрийн цех, хэлтсүүдэд үйлчилж байсан бүх дотоод журам хүчингүй болоод компанийн хэмжээнд хөдөлмөрийн нэг л дотоод журам хэрэгжинэ. Дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулах компанийн үндсэн баримт бичиг байдаг. Компанийн дүрмийн дараа орох хамгийн том баримт бичиг ч гэж хэлж болно. Шинэ журмаар хөдөлмөрийн харилцаа, ажил олгогч болон ажилтны эрх үүрэг, хариуцлагыг илүү ойлгомжтой, тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл, ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг тодорхой заасан байгаа. Өмнө нь бол ажилтан нэг өдөр ажил таслах юм уу ажлаас эрт буусан тохиолдолд тухайн цехээс үндсэн цалинг 20 хувь бууруулдаг эсвэл сануулах арга хэмжээ авдаг байсан. Одоо бол хэлтсийн дарга, “цэрэг” байх нь хамаагүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан хүнд хүлээлгэх хариуцлагыг шинэ журмаар ойлгомжтой болгосон. 
Ямар зөрчил гаргавал сануулах арга хэмжээ авах юм, ямар алдаа гаргавал үндсэн цалинг 3 сар дараалан 20 хувь бууруулах юм, ямар зөрчлийг ноцтойд тооцож ажлаас халах юм гэдгийг Хөдөлмөрийн дотоод журамд тодорхой тусгаж өгснөөрөө онцлог. 
- Шинэ журмыг ажилтнуудад танилцуулах ажлыг хэрхэн зохион байгуулах вэ? 
- Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг ажилтнуудад танилцуулах ажлыг 1-р сарын 23-ны өдрөөс өмнө зохион байгуулахыг цех, хэлтэс, алба, төлөөлөгчийн газрын дарга нарт үүрэг болгосон. Түүнээс гадна бид шинэ журмыг сурталчилах ажлын төлөвлөгөө гаргасан. Эхний ээлжинд Хөдөлмөрийн дотоод журмыг ном хэлбэртэй орос, монгол хэлээр хоёр баганад хуваасан эх бэлтгэлтэй хэвлэж гарын авлага маягаар ажиллагчдад тараана. Мөн цех, хэлтсүүдийн дунд Хөдөлмөрийн дотоод журам сурталчилах уралдаан зарлахаар төлөвлөж байна.
-Баярлалаа.                             
 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %