Энэ сарын нэгнээс Тээвэр ложистикийн албаны хамт олон агуулахын үлдэгдлийг бууруулах зорилгоор цех нэгжүүдийн дунд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж эхэлжээ. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т цех нэгжүүд хуваарийн дагуу оролцож байна.
Өнөөдрийн байдлаар, тус албаны агуулахад 107 тэрбум төгрөгийн бараа материалын үлдэгдэл байгааг цехийн орлогч дарга Т.Бямбажаргал ярилаа. Үүний 84 тэрбум нь эргэлтийн хөрөнгө, 23 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө аж. Үндсэн хөрөнгөөс 14 тэрбум нь эргэлтийн хөрөнгө, 7 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө боловч эдгээр бараа материал нь 3-аас дээш жил хадгалагдаж байгаа юм. Иймээс үлдэгдэл бараа материалыг хэрэгцээтэй байгаа цех нэгжүүдэд худалдах, үүнээс үлдэх материалыг Аудитын хэлтэст жагсаалтаар гарган хүргүүлэх юм байна.
Мөн тус албаны 8-р агуулахад 3,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий ашиглагдахгүй бараа материалын үлдэгдэл байгаа бөгөөд эдгээр бараа материалыг иргэд аж ахуйн нэгжүүдэд хямд үнээр худалдах юм. Эдгээр бараа материалын жагсаалт болон үнийн талаарх мэдээллийг манай www.erdenettoday.mn сайтнаас авах боломжтой.















