Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд зун намрын ажлын бэлэн байдлыг хангах ажил эхэлсэнтэй холбогдуулан ажлын хэсгийнхэн уулзаж, бэлтгэл ажлын явцын талаар ярилцсан байна.
Тус цехэд хавар зуны ажлын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд Хаягдлын аж ахуйн булинга шахах насосны бэлэн байдал 60 хувьтай байна. Үүнд шаардлагатай их биеийн эд ангиуд болон цацрагт худагт тавих насос, сальник жийргэвчүүдийг бэлэн байлгах, Говил талын далангийн доогуур ус шүүрэх, улмаар хүн ам суурьшиж байгаа тал руу алдагдах магадлалтай байгаад анхаарал хандуулж буйгаа Хагядлын аж ахуйн дарга Ц.Бямбажав танилцуулав. Түүнчлэн өвлийн нуурын элсэн талбайн хэмжилтийн ажил зэрэг төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэж байна.
















