Баяжуулах фабрикийн захиргаа шинэ залуу ажилчдаа туршлагажуулах, нийт ажилчдынхаа мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлэх зорилгоор олон төрлийн сургалтыг зохион байгуулж байна. 1000 гаруй ажилтантай тус цех оны эхний улиралд Нунтаглан баяжуулах хэсгийн 36 шинэ залуу ажилтныг давтан сургалтанд хамруулсан бол дараагийн улиралд 400 гаруй ажилтан хамруулахаар төлөвлөгөөндөө тусгажээ. Одоогоор шүүн хатаах хэсгийн 29, урвалжийн хэсгийн 15 ажилтан давтан сургалтанд хамруулсан бөгөөд бутлан тээвэрлэх хэсгийн 27 ажилтныг мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх сургалтанд хамруулахаар бэлтгэж байна.
Халамжлан хүмүүжүүлэгч “Багш-шавь” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажлын дадлага туршлага олгох практик хэлбэрээр сургалтаа зохион байгуулдаг бөгөөд энэ нь нийт сургалтын 60%-ийг бүрдүүлдэг байна. Оны эхний 1-р улирлын төлөвлөгөөнд шинээр ажилд орсон болон бусад 118 ажилтныг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар тусгасан бөгөөд 98 ажилтныг хамруулжээ. 2017 онд тус цехийн нийт 500-аад ажилтан тодорхой түвшний сургалтанд хамрагдах аж.















