Аугаа их ялалтын 72 жилийн ойг тэмдэглэлээ

     5 дугаар сарын 9-ний энэхүү өдөр бол Аугаа их эх орны төлөөх дайн хэмээгддэг дэлхийн хоёрдугаар дайныг ялсан олон улс үндэстний мартахын аргагүй өдөр.  Энэ дайнд амь үрэгдсэн олон сая дайчид, жирийн иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Их ялалтын 72 жилийн ой энэ өдөр тохиож байна.
     Аугаа их ялалтын 72 жилийн ойн баярыг Орхон аймгийн ЗДТГ, ОХУ-аас Орхон аймагт суугаа Ерөнхий консулын газар, Эрдэнэт үйлдвэр ХХК, Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөл хамтран зохион байгууллаа. Ялалтын баярыг угтаж, ЕБС-ын сурагчдын дунд цэрэг  эх орны сэдэвтэй Орос дуу бүжгийн тэмцээн, гар зургийн уралдаан, орос шүлгийн тэмцээнийг зохиож, Уурхайчин соёлын ордонд “Дайныг ялсан хүмүүс“ сэдэвт Дэлхийн 2-р дайны үйл явдлыг харуулсан ховор, нандин гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгосон юм.
     Тэгвэл өнөөдөр Ялалтын баярын үйл ажиллагааг  ёслол төгөлдөр эхлүүлж,   "Ялалтын баярын баганат хөшөө" болон Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны  2-р байрны өмнөх 4 жанжны хөшөө, “Найрамдал” өндөрлөгт цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Мөн ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх уулзалт, баярын цуглааныг Амарын талбайд зохион байгуулав.  Манай аймагт Шагдарын Сүрэнжав, Гончигийн Дугаржав, Донойн Дамдин зэрэг 6 ахмад дайчин аж төрж байна. Тэдгээр ахмад дайчдаас 3 нь ялалтын баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бөгөөд тэдэнд Орхон аймгийн  удирдлагууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ын гишүүд  болон тус үйлдвэрийн удирдлагууд, аймгийн Цэргийн штабаас хүндэтгэл үзүүллээ.
     Түүнчлэн ойн баярт зориулан  “Үхэшгүй мөнхийн хороо” сэдэвт хүндэтгэлийн жагсаалыг хоёр дахь жилдээ зохион байгуулж, ОХУ-ын иргэд, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олны төлөөлөл, ЕБС-ийн  сурагчид Найрамдал өндөрлөгөөс Амарын талбай хүртэл жагссан юм.
     Түүхт ялалтын ойн баярыг тэмдэглэх нь  улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгалан байдлыг сахин хамгаалахад манай ард түмэн, ахмад үеийнхэн хэрхэн амь бие хайргүй тэмцэж ирснийг хойч  үеийнхэд ойлгуулах, өсвөр үеийнхэн болон цэрэг дайчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх ач холбогдолтой. Улмаар дайнд оролцож явсан болон ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа  зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх, түүхэн ялалт ямар их үнээр олдсоныг үеийн үед сануулж байх ёстой гэдгийг зохион байгуулагчид энэ үеэр онцлов.
     Дэлхийн хоёрдугаар дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар 1.6 их наяд ам.доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. Дайны хамгийн хүнд бэрхийг тухай үеийн оросын улаан арми үүрсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны эхнээс дуусах хүртэл нь манай улс ЗХУ-ыг тууштай дэмжиж, Зөвлөлтийн улаан армид туслаж байлаа. Тиймдээ ч энэхүү эх орны дайны ялалтын ойг өргөн тэмдэглэдэг уламжлалтай. Хоёрдугаар дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь ямар нэг хэмжээгээр татагдан оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Энэ дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. Үүний тал хувь нь зөвхөн ЗХУ-ын иргэд байсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %