“Эрдэнэт” үйлдвэрийн Судалгааны төвийн Геологи технологийн албаны лаборатор хүдэр болон баяжуулалтын бүтээгдэхүүний элементийн агуулгыг тодорхойлох анализатортой болов. Герман улсын Bruker компанид үйлдвэрлэсэн S2 Ranjer анализатор нь өдөр тутам зэс, молибден, төмрийн шинжилгээ хийхээс гадна зарим хөнгөн элементийг ч тодорхойлох аж. Энэхүү анализатор ажилд орсноор Баяжуулах фабрикийн үйлдвэрлэлийн процессыг элементийн агуулгаар хянах үйл ажиллагаа шуурхай, нарийвчлалтай болж байна.
Европ стандартын шаардлага хангасан судалгаа шинжилгээний уг тоног төхөөрөмж нь ажиллуулж байгаа операторт цацрагийн хор нөлөө үүсэхээс бүрэн хамгаалагдсан давуу талтай.
Шинэ анализатор өмнө нь ашиглаж байсан Голландын Panalytical Mintpal-4 төхөөрөмжтэй харьцуулахад илүү олон дээж шинжлэх боломжтой юм.















