Эрдэнэтүйлдвэр ХХК-ийн ХАБЭА-нурьдчилансэргийлэхажлынүнэлгээнийкомиссынхуралболж, ХАБЭА-н бодлого, шийдвэрийг идэвхи санаачилгатай хэрэгжүүлж буй цех нэгж, ажилчдыг шалгарууллаа.
ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээний комиссын хурлын шийдвэрийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад танилцуулснаар ХАБЭА–н урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үндэслэн Ерөнхий захирлын А/263 тоот тушаал гарч, эхний улирлын “Аюулгүй ажиллагчид” тодорсон байна. ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажилд хамт олноо манлайлан ажилласан Ил уурхай, ХМТАЦ, Тээвэр ложистикийн алба, Спорт ордны ажилтнууд мөнгөн шагнал хүртэв. Мөн ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, аюул эрсдэлийг илрүүлэн мэдээлж, үр ашигтай санал дэвшүүлсэн 27 ажилчдыг “Аюулгүй ажиллагч”-аар анх удаа бүртгэлээ. Харин “Аюулгүй ажиллагч”-аар хоёр дахь удаагаа шалгарч байгаа 14 ажилчныг компанийн удирдах бүрэлдэхүүний хамт үдийн зоог барьж, ярилцлага хийх эрхээр шагнав. “Аюулгүй ажиллагч”-аар 3,4 дэх удаагаа шалгарсан цех нэгж, ажилтны шагналыг энэ сарын 5-ны өдөр болох ХАБЭА-ын сарын зөвлөгөөний үйл ажиллагааны үеэр гардуулах юм.















