Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2017 оны 4-р сарын “Сар хаалт” буюу сарын төлөвлөгөөний биелэлт гарсан байна. Өнгөрсөн 4-р сард Эрдэнэт үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилттай ажиллажээ.
Уулын цул гаргалт 134,4 хувиар, хөрс хуулалт 136,7 хувиар, хүдэр олборлолт 132,9 хувиар тус тус давж биелсэн байна. Баяжуулах фабрикт хүдэр өгөлтийг 2620 мянган тонноор төлөвлөж, 2660 мянган тонноор гүйцэтгэсэн нь төлөвлөгөөг 135,4 хувиар биелүүлжээ. Өрөмдлөг, ачаа тээвэрлэлт, хүдэр боловсруулалтын төлөвлөгөө тус бүртээ давж биелсэн бөгөөд хүдэр дэх металлын агуулга, металл авалтыг 102-118,4 хувиар биелүүлсэн байна. Тайлант хугацаанд ачигдсан баяжмал дахь металлыг зэсээр 131,7 , молибденоор 137,4 хувиар биелүүлж, ачигдсан баяжмалын чанар зэсээр 100,6 хувь, молибденоор 102,3 хувиар тус тус биеллээ. 4-р сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн хамт олондоо үйлдвэрийн Ерөнхий захирал баяр хүргэж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэн ажиллахыг зөвлөлөө.















