ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ СУДАЛГААНЫ АЖИЛ
_______________________________________________________
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ УРИЛГА
(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – КОМПАНИ)
_______________________________________________________
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК
_________________________________________________________________________________________________
Зөвлөх үйлчилгээний нэр: Овоолгын шүүрлийн хүчиллэг усыг боловсруулах ба саармагжуулах, бага оврын үйлдвэрийн технолог сонгох судалгаа
_________________________________________________________________________________________________
Эрдэнэт үйлдвэр ХХК нь эрх бүхий зөвлөхийг сонгон шалгаруулалтад оролцож зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээгээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Овоолгын шүүрлийн хүчиллэг усыг боловсруулах ба саармагжуулах, бага оврын үйлдвэрийн технолог сонгох судалгаа хийж гүйцэтгэнэ.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн овоолгуудын шүүрлийн хүчиллэг ус хуримтлуулах цөөрмүүдэд хуримтлагдсан усыг хамгийн бага зардлаар цэвэршүүлж Монгол улсын MNS 4943:2015 стандартын дагуу хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны ерөнхий шаардлагад нийцүүлэх бага оврын үйлдвэрийн технолог сонгох, түүнд агуулагдаж байгаа зэсийг цэврээр ялган авах боломжийг судлах, технологи сонгоход энэхүү ажлын гол зорилго оршино.
Зөвлөх нь ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор түншлэх буюу эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтарч болно.
Үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг дараах шалгуур үзүүлэлтээр хураангуй жагсаалтад оруулна.
Ажил гүйцэтгэх зөвлөх, эсвэл түншлэлийн хувьд тэргүүлэх, голлох зөвлөх нь тухайн ажил гүйцэтгэсэн туршлагатай байх ёстой. Зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
_________________________________________________________________________________________________
Сонирхсон зөвлөх нь ажлын даалгавартай холбогдох нэмэлт мэдээллийг дор дурдсан хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2017 оны 5 дугаар сарын 12–ны өдрийн 12:00 цагт багтаан ирүүлнэ үү
_________________________________________________________________________________________________
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэт үйлдвэр ХХК
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай, Ерөнхий захиргааны 2-р байрны 1-р давхар 116 тоот
Утас: 01352-73826, 99351641
Цахим шуудан: derka@erdenetmc.mn
Хөгжлийн хэлтсийн инженер Д.Эрдэнэбаатар















