Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтцийн нэгжүүдийн 2017 оны 1-р улирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж эхэллээ. Үйл ажиллагааны тайлан хамгаалах хурлыг үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал ахалж байгаа бөгөөд Эдийн засгийн хэлтсийн удирдлага болон эдийн засагчид тайлан хамгаалалтын багт ажиллах юм.
Тайлан хамгаалалт өчигдөр буюу 5 сарын 1-ний өдөр Авто тээврийн байгууллага, Лаборатори судалгааны төв, Орос эмнэлэг, Цэцэрлэг, 19-р сургуулиар эхэлсэн бол өнөөдөр Үйлчилгээ аж ахуйн алба, Баяжуулах үйлдвэр зэрэг цехүүдээр үргэлжилж байна. Үйл ажиллагааны тайлангийн хурал ирэх Баасан гаригт дуусна.















