Ирэх 5-р сарын 3-ны өдөр болох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 1000 инженерийн зөвлөгөөний бэлтгэл ажлын хүрээнд үйлдвэрийн бүтээлч хамт олны дунд бүтээмж, инновацийн чиглэлээр илтгэл, сайн саналын уралдааныг зарлажээ.
Энэ удаагийн 1000 инженерийн зөвлөгөөн Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой угтсан ажлын нэг болж буйгаараа онцлогтой хэмээн зохион байгуулагчид ярьж байна.
Зөвлөгөөний үеэр үйлдвэрлэлийн шинэчлэлт, үйл ажиллагааны сайжруулалтыг тусгасан хөгжлийн бодлого, хүний нөөц, санхүү мөнгөний бодлого, техник технологийн бодлого, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах бодлого зэрэг 5 үндсэн чиглэлээр шилдэг илтгэлийн уралдааныг дүгнэнэ. Мөн ажиллагсдын шинэ санал санаачилга, төслүүдийг хэлэлцэж, сайн саналыг дэмжин, үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм.


















