Монголын тэшүүрийн холбооноос зохион байгуулж буй гүйлтийн тэшүүрийн 2015 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр Орхон аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тэмцээнд Улаанбаар хот, Орхон, Булган, Хөвсгөл, Төв аймгийн 15 байгууллагын 124 тамирчин оролцож, хурд хүчээ сорьж байна. Тамирчдын бэлтгэл сургуулилт жигд, хурдтай, өрсөлдөөнтэй тэмцээн болж байгааг УАШТ-ний Ерөнхий шүүгч Д.Энхбаяр хэллээ. Энэ удаагийн тэмцээн Хүүхдийн спортын V их наадмын өвлийн төрөлд оролцох эрхийг тамирчдад олгох шалгуур болж байгаагаараа онцлог юм.

















