Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цехийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж, ерөнхий инженер Дуда Александр Маркович удирдан явуулав.
Зөвлөгөөний эхэнд тайлант хугацаанд тус цех ХАБЭА-н ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан тухай мэдээллийг өглөө. Энэ удаагийн зөвлөгөөнөөр тус цехээс ажиллагсдынхаа дунд зохион байгуулах олон хэлбэрийн сургалт, сурталчилгааны ажлын талаар онцлов. Холлбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цехийн сургалт хөгжлийн чиглэлээр өрнүүлэх үйл ажиллагаанд 40 сая төгрөгийг хуваарилсан байна. Тиймээс дээрх зардлыг тус цехийн захиргаа технологийн автоматжуулалтын хэсэг дээр хийгдэж буй уурхайн удирдлагын Петрам системд төвлөрүүлж, цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг ажилтнуудад мэргэжлийн зөвшөөрөл авах сургалт, улмаар техник технологийн шинэчлэл, ажилчдыг мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалт, дунд шатны удирдах ажилтны дунд хувь хүний хөгжил зэрэг сэдвээр шат дараалсан сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн тус цехийн ажилтнуудын ихэнх хувь нь компьютерийн ард суугаа ажил эрхэлдэг учир тэдэнд зориулан харааны эмгэг, харааны өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний дутагдлыг арилгах зөвлөмж , сургалт явуулахаар бэлтгэж байна.















