Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн хамт олон “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” сарын аяны хүрээнд 8-н үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эдгээрийн нэг нь Баяжуулах фабрикийн засварын хэсгээс туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн ноцтой эрсдлийн хяналтын шалгах хуудсыг Ил уурхай, Засвар угсралтын цехийн хамт олонд нэвтрүүлэх ажил юм. Энэ үеэр 4 удаагийн сургалт зохион байгуулж, ноцтой эрсдлийн хяналтын шалгах хуудсыг хэрхэн ашиглах, ажил эхлэхээс өмнө эрсдлийг хэрхэн олж харж, харилцан ярилцах талаар мэдлэг олгосон байна.
Мөн ХАБЭА-н соёлыг ажлын байранд нэвтрүүлэхэд ажилчдын манлайлал чухал тул нийт ажиллагсдын дунд манлайллын сургалтыг зохион байгуулжээ. Өглөө ажлын даалгавар авах үед нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнууд зааварчилгаа өгч, сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо гэж Баяжуулах фабрикийн ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Ч.Батжаргал ярилаа.
















