Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ган бөмбөлгийн цехийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Ган бөмбөлөг цувих шугам хоолойн засвар үйлчилгээ хийгдсэн учир ирэх 9 сар хүртэл үйлдвэрлэл тасралтгүй явагдах боломжтойг албаны хүн онцлов.
Өнөөдрийн байдлаар, тус цехэд 80 мм-ийн ган бөмбөлөг 836 тонн, 40 мм-ийн ган бөмбөлөг 160 тонн байгаа бол 100 мм-ийн ган бөмбөлгийн бэлдэц 256 тонн, 80 мм-ийн ган бөмбөлгийн бэлдэц 1163 тонн байна. Энэ нь үйлдвэрийн цех нэгжүүдэд хангалттай нөөц юм.
Тус цехэд өнгөрсөн 3-р сард ган бөмбөлгийн хатуулгийн чанарт чухал нөлөө үзүүлдэг хөргөлтийн барабаныг суурилуулжээ. Хөргөлтийн барабаныг суурилуулсны дараагийн шатлал нь гардернд холбож, 5-10 процентийн давсны уусмалд ган бөмбөлгийг хатаах ажил байдаг. Тэгвэл уг ажлыг төлөвлөгөөний дагуу эхлүүлжээ. Ингэснээр ган бөмбөлөг үйлдвэрлэлд үүсэх хүндрэлийг багасгаж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байна.















