2017 оны 4-р сарын эхний 20 хоногийн байдлаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээрээ давж биелснийг Ерөнхий диспетчер мэдээлэв.
Хүдэр олборлолт 104,7 хувиар, хүдэр боловсруулалт 103,1 хувь, хүдэр дэх металлын агуулга зэсээр 100 хувь, молибденоор 111,1 хувиар тус тус биелжээ. Металл авалт зэсээр 105,4 хувь, молибденоор 128,4 хувьтай байгаа бол баяжмал дахь металл авалт зэсээр 108,6 хувь, молибденоор 147,1 хувиар биелсэн байна. Мөн ачигдсан зэсийн баяжмалын чанар 101,1 хувь, молибдений баяжмалын чанар 108,0 хувьтай байна.















