Оросын холбооны улсын Кемирова мужийн Обниско-энерго компанийн Сибирийн бүсийг хариуцсан төлөөлөгчид хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирж, шинэ төхөөрөмжөө танилцуулав. Тэдний танилцуулж буй “У К гарнит” транзистор хувиргагч төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт төхөөрөмж бөгөөд уул уурхайн компаниуд, ялангуяа ЭКГ маркийн экскаваторт хэрэглэж байгаа юм. Цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, угсралтын Обниско-энерго компани нь уг төхөөрөмжийг нэвтрүүлснээр цахилгааны цаг ашиглалтыг бууруулах, ажлын хөнгөвчлөх зэрэг олон давуу талтай ажиллаж байгааг тус компанийн мэргэжилтнүүд онцлов.
Энэхүү уулзалтын үеэр хоёр талын мэргэжилтнүүд харилцан санал бодлоо солилцон, хэлэлцсэний үндсэн дээр Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд уг төхөөрөмжийг туршиж үзэхээр болжээ. Хэрэв туршилтын үйл явц үр дүнтэй хийгдвэл найдвартай ажиллагаатай, цахилгаан эрчим хүчинд хэмнэлттэй уг транзистор хувиргагчийг Ил уурхайн ЭКГ маркийн экскаваторуудад суурилуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм байна.

















