Хавар цагийн “Сэлэнгэ” амралт

     Эрин зууны түүхийг бичилцэж яваа Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад, Эрдэнэт хотын оршин суугчид эрхэм та бүхнийг “Сэлэнгэ” амралтын бааз хүлээж байна. Хаа сайгүй урин орж, хаврын налгархан дулаахан өдрүүд үргэлжилж, өвлийг өнөтэй давж, хаврын алжаал ядаргаагаа тайлахаар хүмүүс хол ойрын амралт сувилал, агаар усыг зорицгоодог билээ. Хан Эргэл хайрханы бэл Хатан Сэлэнгэ мөрний хөвөөнөө “Сэлэнгэ” амралтын бааздаа зорчин зочлон ирэх та бүхнийг бид
          - Яргуйнд цадсан ямаа
          - Яргуйны хандтай шөл
          - Хусны шүүс
          - Агуйтын рашаан /ходоодны/
          - Шинэ халиар
          - Нялх халгайн хандаар дайлах цаг ирлээ.  

    Сэлэнгэ мөрний сэнгэнэм цэвэр агаарт тааваараа зугаалж,  Монос модны цагаан цэцэгсийн мөчир дор тухлан сууж өвөөлж хөхөөний дуугаар сонороо мялаах урин хаврын дэлгэр цаг ирлээ. Зочиддоо зориулж бид яргуй идсэн ямааны захиалга авч болох ба яргуй ханд бүхий зоог, халиар, нялх халгайн орцтой хуушуур, ходоодны рашаан, хусны шүүсээр үйлчлэх боломж бүрдэж байна.


     Яргуй идсэн ямаа
    Хаврын улиралд яргуй идсэн ямааны мах хүний биед онцгой сайн нөлөөтэйг МҮХАҮТ-ын дэргэдэх Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Само Институт”-ынхэн танилцуулж байна. Манайхан хавар цагт ямааны мах идвэл сэрүүднэ гэсэн буруу хандлагатай байдаг. Гэтэл ямаа ихэвчлэн өндөрлөг газраар хад асга, байц, цохиогоор идээшилж аль ногооны шимтэйгээр нь идээшилж байдаг онцлогтой. Тиймээс ямааны маханд 15 нэр төрлийн амин хүчил байдаг аж. Мал нядалдаггүй хаврын сүүл, зуны эхэн тарчиг цагаар шинэ бас шимтэй мах идье гэвэл яргуй идсэн ямааны махыг хүнсэндээ хэрэглэхийг “СамоИнститут”-ынхэн санал болгож байлаа. Яргуй нь Хэнтий, Хангай, Хянганы нуруу, Монгол Дагуур, Монгол Алтай, Дорнод Монголын нутаг, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий зэрэг нутгаар тархан ургадаг учир хаврын цагт  ямаан сүргийн үндсэн хүнс болдог ажээ.

     Яргуйтай шөл
     Хавар нялх яргуй цухуйх үеэр настнууд төдийгүй залуу хүмүүс ч яргуйн дэлбээ 3-5 ширхэгийг идэж ядаргаагаа тайлдаг уламжлал бий. Үүнээс гадна яргуйг уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр иржээ.Тухайлбал, Түвдийн анагаах ухаанд эртнээс энэ цэцгийн бүлээн чанарыг ашиглан арьсны янз бүрийн шарх, үрэвсэлт өвч¬ний үед хэрэглэж ирсэн байна. Мөн аливаа хор тайлах, хавдар хариулах, хүний биеийн хэм барих, булчирхайн сүрьеэ, шамбарам, ходоодны галын илчийг сайжруулж тамир тэнхээ оруулах, шар усны өвчнийг хатаах, хуучирсан хүйтэн бэтгийг дарах зэрэг идтэй. Дэлбээг нь цэцэглэж байх үед нь эмчилгээний журмаар хэрэглэвэл цусны даралт буулгадаг. Түүний зөвхөн дэлбээнээс гадна үндсийг буцалган амьсгалын замын өвчинд уух нь нэн сайн төдийгүй халуун намдаах ач холбогдолтой. Гуурсан хоолойн үрэвслийг анагаах, жирэмсэн эмэгтэйчүүдийн тамир тэнхээг сайжруулах бэлдмэлийг яргуйнаас гарган авдаг байна. Түүнчлэн Хятад улсад цусны даралт багасгах үйлчилгээтэй яргуйнхан даархий сэнцай ч байдаг. Энэ мэтчилэн олон төрлийн өвчнийг эмчлэхэд хэрэглэж болохыг манай өмнөд, хойд хөршийн эрдэмтэд нотолжээ.

     Хусны шүүс
     Хүмүүс хусны шүүсийг маш өргөн хэрэглэсээр байна. Хусны шүүсний үндсэн үйлчилгээ нь цинг /С амин дэмийн дутмагшил/-ийн эсрэг, шээс хөөх юм.Түүнийг подагри, үе мөчний өвчин, хаван, хатигшилт, хоолойн ангин, уушгины багтраа зэрэг өвчнүүдийн үед ууж хэрэглэнэ. Мөн ханиад, ходоод гэдэс, элэг цөс гээд ер нь л бүх л өвчинд тустай. Мөн уг шүүсийг арьсны өвчинд хэрэглэж болно. Хусны шүүс сайхан үнэртэй, исгэлэн амттай. Шүүсэнд сахар /О.5 – 7 %/, калийн давс, төмөр, кальци болон бусад бодис агуулагдсан байдаг. Хусны шүүсийг эмчилгээний зориулалтаар, хүүхдэд 1ОО гр – том хүнд 200 гр –ийг өдөрт З-4 удаа, 20-30 хоногийн турш тасралтгүй уулгана. Хусны шүүс нь бие организмыг цэвэршүүлэх, сэргээх үйлчилгээтэй учир ердийн журмаар хэрэглэж болно.

     Агуйтын булаг
    
Сэлэнгэ амралтын ойролцоо Агуйт толгойн  хадтай  цохионы   доор ундрага арвинтай, ямар ч аагим халуунд шүд ташим хүйтэн ходоодны маш сайн рашаан оргилдог Зэвсэгт Хүчний 234-р ангийн удирдлагууд санаачлан энэ булгийн эх ундрагыг шургааган дүнз гурвалжлан  өрж хашиж, төмөр торон хашаагаар  хамгаалснаар мал ахуй гишгэлж талхлахаас хамгаалагдаж ундрага нь арвижсан билээ. Нутгийн зон олны сайн мэддэг, сүслэн хүртдэг энэ рашааны талаар Цулхарын хууччууд өгүүлэх нь 1960-аад оны сүүлчээр  “өвгөн” Ц.Дамдинсүрэн гуай өдөр бүхэн нар мандах үеэр ирээд шууд элэглэж хэвтэж байгаад уусаар, ходоодны нарийнтах (одоогоор бол  ходоодны хорт хавдар маягийн)  өвчнөө ул мөргүй эдгээчихсэн тухай ярилцдаг.

     Халгайн ач тус
    Хүний гоо сайханд үзүүлэх халгайн ач тус: Арьс жавхаажуулахад хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлнэ. Халгайны бүлээн каш /зутан/-аар нүүр болон хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаана.Энэхүү нялх халгайны маскийг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай. Тархины судасны нарийсал, үс уналтыг зогсоох зорилгоор  халгайн хандаар угааж шавшиж хэрэглэж болно. Судасны нарийслын үед бигнүүр тавих ба  200 грамм халгайг ууранд жигнэж биеийн дулаантай ижил болгон толгойд бигнүүр тавина. Мөн 200 грамм хатаасан халгайг 300 мл усанд хийж буцалган 200 мл хүртэл идээшүүлээд шингэнээр нь үс болон хуйхандаа шүршиж шавшиж хэрэглэнэ. Судасны нарийслын үед эмчилгээний тун нь өдөрт 3 цагаар 15 минут тутам хуйханд  шүршиж 7 хоног хэрэглээд 14 хоног  амарна. Эмчилгээг үр дүн гартал үргэлжлүүлнэ.  Үсний чанарыг дээшлүүлэхэд 7 хоногт 2-3 удаа үсэндээ шүршиж хэрэглэнэ.
     Эрүүл мэндэд үзүүлэх нялх халгайн тус: Ердийн 1-2 хоолны халбага хатаасан халгайн нунтагийг 200 мл буцламтгай усанд хийж 10-15 минут идээшүүлээд өдөрт 2-3 удаа бүлээнээр нь хоолноос 30 минутын өмнө ууна. Энэ эмчилгээг хоёр долоо хоног хийхэд цусны бүтэц сайжирч цус багадалт, арьсны өвчнүүд, уушгины сүрьеэ, хаван чичрэг зэрэг өвчнөөс сэргийлнэ. 200 гр нялх халгайн навчийг жижиглэн хэрчээд 500 гр цагаан архинд хийгээд 2 хоног цонхон дээр наранд ил, 8 хоног харанхуй газар хадгална. 9 дэхь хоногт нь шүүж аваад харанхуй газар хадгалан хэрэглэнэ. Хоол идэхээсээ 30 минутын өмнө 1 халбага, унтахынхаа өмнө нэг халбагыг хэрэглээрэй. Халгайнд С, А, В2 их хэмжээгээр агуулагддаг байна. Нялх халгайн навчаар бууз, хуушуур хийж хэрэглэвэл амин дэмийн дутагдлаас сэргийлэх болон хөхөнд сүү оруулах тустай бөгөөд чийг бам өвчинг анагааж, хоолны шингэцийг сайжруулдаг шидтэй юм байна.100 гр халгайг 1 литр усанд 10% - ын уусмал болгон хандлаад ваннтай усанд хийж орно.Энэ нь ядаргаа тайлж арьс чийгшүүлнэ. Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтагласан халгайг  хийж найруулан, хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна.Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэнэ.Үүний тулд 200 мл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөрт гурав хуваан хоолны дараа уудаг гэнэ.

     Эрхэм зочид та бүхэн Сэлэнгэ амралтанд амрахаар захиалга өгөхдөө эдгээр  “жинхэнэ байгалийн аминдэм”-үүдийг бидэнд урьдчилан захиалгандаа оруулснаар бид  шинээр бэлтгэж, та бүхнийг Байгалийн энхжиндээ баяртайгаар угтан авах болно.
     Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрч, Эрдэнэт үйлдвэрийн амралтын баазад зорчин зочилсон бүхэн эрүүл энх болтугай.


Н.БАТЖАРГАЛ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %