Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Холбоо мэдээлэл, техник автоматжуулалтын цехийн хамт олон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 4-р шатны иж бүрэн үзлэг шалгалтанд хамрагдаж амжилттай дүн үзүүлжээ.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс цех нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журмын хэрэгжилтэнд жилд 1-2 удаа иж бүрэн хяналт шалгалт явуулдаг. Тус хэлтсээс Холбоо мэдээлэл, техник автоматжуулалтын цехэд ХАБЭА-н 4-р шатны иж бүрэн шалгалт хийж, өнөөдөр дүнг танилцуулав. Тус цехийн хамт олон өнгөрсөн жилийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 4-р шатны иж бүрэн үзлэг шалгалтаар нийтдээ 46 зөрчил дутагдлын акт, албан шаардлага хүлээн авч байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 42-ыг нь бүрэн арилгажээ. Дээрх ажлын үзүүлэлт болон өөрийн цехийн хэмжээнд аюулгүй ажиллагааны дүрэм журмыг стандартын дагуу хэрэгжүүлж ажилласны биелэлтийн үр дүнд тус цехийн хамт олон ХАБЭА-н 4-р шатны үзлэгээр “ хангалттай” дүн авсан байна.















