Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 5 ажилтан “ХАБ-ын мэргэшсэн ажилтан” болжээ

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХэлтсээс долоо хоног бүрийн Лхагва гарагийг Манлайллын өдөр болгон,  ХАБЭА хариуцсан ажилтнуудын дунд уулзалт зохион байгуулдаг уламжлалтай.  Ээлжит Манлайллын уулзалт өчигдөр болж,  цех нэгжүүдийн ХАБЭА хариуцсан ажилтнууд санал бодлоо солилцов.
     Энэ удаагийн уулзалтаар 2017 оны 4-р  сард өрнүүлж буй  “ХАБЭА-н соёлыг ажлын байранд нэвтрүүлье” нэг сарын аяны явц, төлөвлөгөөт ажлын хэрэгжилт болон 4-р сарын 11,12-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо болсон “Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурлын тайлан мэдээллийг холбогдох ажилтнууд дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ үеэр “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёлыг  ажлын байранд нэвтрүүлье” сарын аяны хүрээнд  цех нэгжүүд тусгайлан гаргасан хөтөлбөрийн дагуу олон талт ажлууд хийж байгааг  ХАБЭА-н ажилтнууд мэдээлэв.
     “Нэн түрүүнд ХАБ-2017” бага хуралд Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 8 төлөөлөгч оролцсон байна. Тус бага хурлын үйл ажиллагаан дээр  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭА-н 5 ажилтанд “ХАБ-н Мэргэшсэн ажилтан”  гэрчилгээ олгосныг уулзалтын үеэр онцлов. Монгол улсын хэмжээнд ХАБЭА-н чиглэлээр мэргэшсэн 40 гаруй ажилтан байдаг ажээ. Манлайллын уулзалтын төгсгөлд  ХАБЭАБОХХ-ээс “ХАБЭА-н соёлыг ажлын байранд нэвтрүүлье” сарын аяны ажлыг цех нэгж бүр үр дүнтэй зохион байгуулж, “Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурлаас гарсан зөвлөмж шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах талаар ХАБ-ын ажилтнуудад үүрэг чиглэл өглөө.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %