Эрдэнэт үйлдвэр ХХК-иас жил бүр зохион байгуулдаг 1000 инженерийн зөвлөгөөн ирэх 5-р сарын 3-нд болно. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээмж, инновацийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үр дүнг дүгнэх, үйлдвэрийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд мэргэжилтнүүдийн үзэл бодлыг тусгах, оюуны бүтээлийг дэмжин сурталчлах зорилгоор тус зөвлөгөөнийг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн 1000 инженерийн зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Ерөнхий захирлын тушаалаар баталжээ. Ажлын хэсгийг Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр ахалж, компанийн бүтцийн цех хэлтсүүд хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.















