Залуус лед гэрлээр гайхамшигийг бүтээж байна

Өнгөрсөн намар Баян-Өндөр сумын Уртын гол багт “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэр байгуулагдсан нь Монголд анхдагч байлаа. Энэ үйлдвэрийг манай Баяжуулах фабрикийн цахилгаан электроникийн инженер дөрвөн залуу хүсэл, зорилго, сэтгэл нэгдэн байгуулсан гэхэд ажиллагч бидний бахархал эрхгүй төрнө. Эрдэнэт хотын аж үйлдвэрийн паркийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох дэвшилтэт технологид суурилсан “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийнхэн гурван сарын хугацаанд Орхон аймгийн албан байгууллага, айл өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй, чанартай гэрлээр өнгө нэмсэн. 
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Нутгийн удирдлагын ордон, ”Эрдмин”, “Эрдэнэт хивс”, “Чингисийн чулуу”  ХХК, Худалдаа хөгжлийн банк, МУИС, Мобикомын Орхон аймаг дахь салбар, “Зохимж” , “Танил талст” болон хүнсний нэрийн дэлгүүрүүд, “Төгөл” группын “Чингис” ресторан,  Наран, Баян-Өндөр цогцолбор, XIII сургууль, VI бага сургууль, “Энэрэл” төв, БОЭТ, Жаргалант сумын эмнэлэг, “LIKE” авто угаалгын газар, Хүнсний “Хүлэг” зах зэрэг байгууллага “Эрдэнэт лед” гэрлийг сонгон хэрэглэж байна. Эдний хэрэглэгчид Эрдэнэтээр хязгаарлагдахаа хэдийнэ больжээ
. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт, Архангай аймгийн Өндөр-Улаан суманд хүртэл хүрсэн байна. Гурван минутанд нэг гэрэл үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хүмүүс улайсдаг гэрлээс цахилгааны зарцуулалт 8 дахин бага, байгальд ээлтэй, хог хаягдалгүй, ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээний зардал хэмнэсэн олон давуу талтай хэмээн амнаас ам дамжин сурталчилах болов. Орхон аймгийн удирдлагууд ч тус үйлдвэрийг дэмжиж төв гудамж дагуух мушгиа боргоцой хэлбэрийн чимэглэлийг хийх ажлыг даалгахад залуус 14 хоногийн дотор 1000 гаруй гэрэл үйлдвэрлэн монтажилж байрлуулсан нь өнөөдөр хотын өнгө үзэмжийг нэмэн гэрэлтэж байна. “Эрдэнэт” үйлдвэрээр овоглосон залуус өнгөрсөн 11-р сараас эхлэн малчдад болон аялагчдад зориулсан 12 в-н лед гэрлийг үйлдвэрлэж орон даяар борлуулах боллоо. Эрдэнэт хотын  барааны захад байрлах малчдын “Зэв” дэлгүүрийн борлуулалт сайтай барааны нэг болж амжсан. Тэд бүтээлч санаагаар жинхэнэ инноваци хийж, эрч хүчтэй, хурдтай ажиллаж байна. Залуус 2015 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөтгөж гудамжны лед дэлгэц, урсдаг самбар үйлдвэрлэж, зарим бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох төлөвлөгөөтэй бөгөөд анхны урсдаг самбараа хийгээд IV  сургууль дээр байрлуулжээ. Харин лед дэлгэцийн туршилтын загвар хийх ажилдаа тэд ханцуй шамлан ороод байгаатай таарлаа. Лед гэрлийн утсыг “Эрдмин” компаниас авч хэрэглэж байгаа юм байна. Эрдэнэтийн үйлдвэрлэгчид бие биеэ дэмжин ажиллаж байгаа нь сайхан санагдсан. “Мэдлэгт суурилсан Эрдэнэт“ бүтээмж инновацийн хөтөлбөрийг дэмжиж байгуулагдсан лед гэрлийн үйлдвэрийн залуусын мөрөөдөл, зорилго үүгээр зогсохгүй. Тэд хөнгөнцагаан хайлуулах үйлдвэр байгуулах хүслээр жигүүрлэн явна. “Эрдэнэт” үйлдвэрийн оюунлаг, чадварлаг залуус зорьсондоо хүрдгийг харсан.
Энэ удаа ч эргэлзэх хэрэг алга. “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийн ажилчдын дийлэнх нь Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль төгсөгчид байгаа нь бидний бас нэгэн бахархал юм. Орхон аймгийн болоод Монгол улсын үндэсний үйлдвэрлэл, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа залуус өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэртээ ажиллаж байна. Лед гэрлээр гайхамшигийг бүтээгч Баяжуулах фабрикийн Цахилгаан хөтлүүр-Автоматжуулалтын хэсгийн тохируулагч инженер Т.Барс, Г.Түвшин, Бултан тээвэрлэх хэсгийн цахилгаанчин Д.Мөнхбаяр, Засвар угсралтын цехийн цахилгаан механик Ц.Гүррагчаа нар “Эрдэнэт” үйлдвэртээ бол хүдрээр баялаг бүтээгчид юм. Залуусын хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүний мэдлэгт суурилсан үйлдвэрлэлд амжилт хүсье.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %