Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрлэлийн хэлтсээс цех нэгжүүдийн хавар, намрын ажлын гүйцэтгэл болон бэлтгэл ажлын явцад шалгалт хийж, үүрэг чиглэл өгсөн байна. Шалгалтаар цехүүдийн хавар, намрын ажлын хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд сайн биелэлттэй гэж дүгнэв.
Тухайлбал, Авто тээврийн цехийн усалгааны зориулалттай авто машинуудын нэмэтл төхөөрөмж, тоноглолуудад засвар, үйлчилгээ хийж техникийн бэлэн байдлыг хангах, авто засварын газруудад байрлах авто угаалга, өргөн тээвэрлэх болон суурин тоног төхөөрөмжид улирлын үйлчилгээ, шаардлагатай тохиолдолд засварын ажлуудыг хийж гүйцэтгэх, Ил уурхайн технологийн зам болон өрмийн машинуудыг эргэлтийн усаар хангах зориулалттай ус түгээх цэгийн хаалт, ус дамжуулах хоолой ба бусад тоног төхөөрөмжүүдэд засвар, үйлчилгээ хийж бэлэн байдлыг хангах ажлууд бүрэн биелжээ. Мөн Эрчим хүчний цехийнхэн аваарын үед ажиллах авто техник, тоног төхөөрөмжийг бэлтгэж, агаар тусгаарлагч АжКж-0,06, ВШ-4,2-200-ийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн бол Цахилгаан цех 110,35 кВ-ын хүчний трансформаторуудын хөргөлтийн системийн бэлэн байдал болон тосны түвшнийг шалган ажиллаж байна.















