Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн орлогч захирлууд томилогдлоо

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч нарыг томилох шийдвэр гаргалаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 100 хувь төрийн мэдэлд авах тухай УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 3-нд Улаанбаатар хотноо хуралдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх шийдвэрийг гаргажээ. Харин өнөөдөр шинэчлэгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирж, тус үйлдвэрийн удирдлага бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн тухай шийдвэрийг үйлдвэрийн цех нэгж, газар хэлтсийн удирдлагуудад танилцуулан, Ерөнхий захирлын шинэ орлогч нарыг томилов.
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу тус үйлдвэрийн Ерөнхий захирал чиглэлийн 5 орлогчтой байх юм байна. Үйлдвэрийн Тэргүүн дэд захирал буюу 1-р орлогчоор одоо уг албанд ажиллаж байгаа Б.Шинэбаатарыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Баяжуулах үйлдвэрийн даргаар ажиллаж байгаа Д.Эрдэнэцогтыг, Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогчоор Үйлдвэр, техникийн газрын дарга П.Батболорыг, Эдийн засаг эрхэлсэн орлогчоор  Орхон аймгийн Засаг дарга асан Д.Дэлгэрбаяр нарыг тус тус томилсон байна. Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор томилогдсон Д.Эрдэнэцогт, Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогчоор томилогдсон  П.Батболор нар нь уул уурхайн мэргэжлийн инженерүүд бөгөөд Эрдэнэт үйлдвэрт олон жил ажиллаж байгаа уурхайн салбарын бэлтгэгдсэн боловсон хүчнүүд юм. Харин Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогчоор томилогдсон Д.Дэлгэрбаярын  хувьд  Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй, мэргэжлийн санхүүч, эдийн засагч юм.
     Шинэ томилгоог танилцуулах үеэр үйлдвэрийн одоогийн удирдлагуудад  улс төрийн аль нэг өнцөг барилгүй, мэргэжлийн өндөр ур чадвартай, уурхайн ажлын арвин их туршлагатай инженерүүдийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хувь заяанд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлэх шийдвэр боллоо гэж Ерөнхий захирал  Х.Бадамсүрэн онцоллоо. Мөн шинэ томилгоо хийгдсэнтэй холбогдуулан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа тус үйлдвэрийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Даваасамбуу, Эдийн засаг, санхүү хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нарт Төлөөлөн удирдах зөвлөл, Ерөнхий захирлын зүгээс эдийн засгийн хүнд нөхцөлд үйлдвэр амжилттай ажиллахад их хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэн, цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.   

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %