Уулын тээврийн технологийг оновчтой болгох талаар хэлэлцлээ

     “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өнөөдөр уулын тээврийн технологийн талаар Орос, Герман, Болгар зэрэг гадны улс орнуудад судалгаа хийсэн ажлын хэсгүүдийн танилцуулга мэдээллийг сонсож, санал солилцлоо. “Эрдэнэт” үйлдвэрт Белаз маркийн 130 тоннын даацтай 23 өөрөө буулгагч автомашинаар уулын цул тээвэрлэх ажлыг гүйцэтгэдэг. Хүдрийн ил уурхайд хүдэр олборлолтын өөрийн өртгийн тал нь буюу 50 орчим хувийг технологийн тээвэр эзэлдэг бөгөөд үүн дотроо дизелийн түлшний зардал 60 хувийг эзэлдэг юм. Энэ зардал цаашид уурхай гүнзгийрэх тусам нэмэгдэнэ. Дэлхийн уул уурхайн компаниудын тэргүүн туршлагаар уурхай 100 метрээс гүн, тээвэрлэлтийн зай 5 км-ээс дээш болсон тохиолдолд Мөчлөгт-урсгалт технологийн системийг нэвтрүүлдэг байна. Энэ технологи нь хүдрийг уурхайн гүнд, анхдагч бутлуураар буталж, конвейрийн тээврээр уурхайн гадаргуу руу тээвэрлэх юм. Ингэснээр мөргөцгөөс бутлуур хүртэлх тээвэрлэлтийн зай 1-1,2 км-ээс хэтрэхгүй.  Мөчлөгт-урсгалт технологийн системийг нэвтрүүлснээр одоогийн тээвэрлэлтийн зардлыг 40 орчим хувиар багасгаж, хүдэр олборлолтын өөрийн өртгийг бууруулна. Уулын тээвэрт мөчлөгт урсгалт технологийг нэвтрүүлэх эдийн засгийн тооцоо судалгааг ирэх 2015 оны хоёрдугаар сарын нэгний дотор эцэслэн гаргаж, дэлхийн шилдэг технологийг үйлдвэртээ нэвтрүүлэхээр боллоо.


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %