Эрдэнэт үйлдвэр ХХК Улаанбаатар хотноо зохиогдох “Монголиа майнинг-2017” болон “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага” зэрэг үйл ажиллагаанд оролцоно. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын А/171 тоот тушаал гарч, дээрх үзэсгэлэн, өдөрлөгт бэлтгэх ажлын хэсгийг Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Д.Даваасамбуугаар ахлуулан байгуулсан байна. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал болон нийгмийн хариуцлагын талаар авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүдийг олон нийтэд сурталчлах аж. “Монголиа майнинг”-2017” үзэсгэлэн ирэх 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд, “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” өдөрлөг мөн сарын 7, 8-ны өдрүүдэд болох юм байна.
















