“Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгжүүдийн дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн “Safety first-2014” тэмцээн гурван үе шаттайгаар явагдаж, өнгөрөгч баасан гаригт шилдгүүдээ тодрууллаа. Цахилгаан цехийн баг тэргүүн байрыг эзэлж, бусдыгаа манлайлсан бол дэд байранд Эмнэлэг сувиллын алба шалгарсан. Ерөнхий захиргааны баг гуравдугаар байранд оржээ.


















