Д.ЦЭРЭНБАДАМ:Арбитрын шүүхэд гурван хэрэг маргаан хянагдаж байна

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Эрдэнэт үйлдвэр ХХК-тай холбоотой Олон улсын хэрэг маргаан, өр төлбөрийн тухай бодит байдалд нийцэхгүй, янз бүрийн мэдээлэл цацагдах болов. Энэ талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамаас тодрууллаа.

Олон улсын Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой гурван хэрэг маргаан хянагдаж байгаа. Үүнд:

-МRI TRADING AG компанитай холбоотой хэрэг,

-Казахстан улсын Балхашмыс үйлдвэртэй холбоотой хэрэг,

-Ай Си Би Си Стандарт банк плс-тай холбоотой хэрэг зэрэг болно.

Эдгээрээс 2017 оны 2-р сард  МRI TRADING AG компанитай холбоотой хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Энэ хэргийн тухайд бол Лондонгийн Арбитрын шүүхийн 2 удаагийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрээс 8 сая гаруй ам.доллар гаргуулж МRI TRADING AG компанид олгох шийдвэр гарсан байсан ч тус компанитай олон удаа хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрч чадсаны үндсэн дээр төлөх ёстой төлбөрөөс нэг тэрбум гаруй төгрөг хасуулан хэмнэлт хийж дуусгавар болгосон байгаа.

Казахстан улсын Балхашмыс үйлдвэртэй холбоотой хэргийн тухайд бол Эрдэнэт үйлдвэр ХХК нь нэхэмжлэгч тал юм. Балхашмыс үйлдвэрээс 68 сая орчим ам.доллар гаргуулахаар Английн худалдааны Арбитрын шүүхэд маргаан үүсгэн ажиллаж байна. Уг Арбитрын хуралдаан 2017 оны 4-р сарын 26-ны өдөр зарлагдсан.

Харин Ай Си Би Си Стандарт банк плс-тай холбоотой хэргийн тухайд Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-иас үндсэн төлбөрийн үүрэгт 51 сая орчим ам.доллар гаргуулж Ай Си Би Си Стандарт банк плс-д олгохоор эцэслэн шийдвэрлэсэн. Мөн нэмж хүү, алданги, зардал зэрэг бусад төлбөрт 43 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар тус банк дахин нэхэмжлэл гаргасан асуудлыг хэлэлцэх Арбитрын хурал зарлагдаагүй байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан. Тус хуралдаан 2017 оны 4-р сарын 27-ны өдөр хэлэлцэгдэхээр байна.

 

Мөн Ай Си Би Си Стандарт банк плс-д Жаст групп ХХК-ийг батлан дааж, баталгаа гаргасантай холбоотой эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахаар Прокурорын байгууллага болон АТГ-т гомдол хүсэлт гарган 2017 оны 2 дугаар сараас хэргийг сэргээлгэн ажиллаж байна. Өмнө нь уг асуудалд хохирогч тал тодорхойгүй гэх үндэслэлээр түдгэлзсэн, баримт материал гаргаж өгөх боломжгүй байсан. Одоо хэргийг сэргээн шалгаж байгаа тул холбогдох баримтуудыг бүрэн судлуулж шалгуулах боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %