Өнгөрсөн амралтын өдөр Тээвэр ложистикийн албаны Үйлдвэрчний эвлэлийн хороо, Залуучуудын байгууллага, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтранөвөлжилт хүндрэлтэй байгаа Орхон аймгийн Жаргалант сумын айл өрхүүдэд 150 боодол өвс, 20 шуудай тэжээл, 22 нэмнээ, лаа, шүдэнз, саван, бээлий зэргээр тусламж үзүүллээ. Сайн үйлсийн энэхүү аяныг Монголын үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан туг аялах үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулжээ. Уг аяныг Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Зэвсэгт хүчний 186-р ангийн хамт олны тусламжтайгаар гүйцэтгэсэн байна.



















