Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс үйлдвэрлэлийн цехүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн иж бүрэн шалгалтыг хуваарийн дагуу явуулж байна. Өчигдөр 4-р шатны үзлэг Баяжуулах үйлдвэрийн ажлын байр, үйлдвэрлэлийн объектод эхэлжээ. Үзлэгээр тус цехийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын хэрэгжилт, бодлого шийдвэр болон ажлын байр, байгаль орчин, нөхцөл байдлыг цогцоор нь шалгах юм байна. Баяжуулах үйлдвэрийн ашиглаж байгаа урвалжийн хадгалалтын горимыг сайжруулах зорилгоор сүүлийн жилүүдэд зориулалтын агуулах барьж дуусгасан нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж байна. Агуулахад багтаагүй химийн бодисыг хөрснөөс хамгаалагдсан тавиураар тусгаарлан хадгалах болсон нь хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартад нийцэж байгааг шалгалтын комиссын мэргэжилтнүүд ярилаа. Хор аюулгүйн шаардлагын биелэлтийн хувьд хангалттай сайн байна гэдгийг энэ үеэр онцолсон. 4-р шатны үзлэг 3 өдөр үргэлжилж, ирэх Пүрэв гаригт эцсийн дүн гарах юм байна.
















