Уул уурхайн салбарт ажиллагсдын нэн тэргүүнд суралцах хэвшил бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм. Тиймээс Эрдэнэт үйлдвэр ХХК шинэ ажилтнууддаа хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам, мэдээллийг өгөх сургалтыг тогтмол зохион байгуулж байна.
ХАБЭАБОХХ, Технологийн сургуулийн ХАБЭА-н сургалтын албатай хамтран шинэ ажилтны сургалтыг сар тутам тогтмол зохион байгуулж байна. Энэ сарын шинэ ажилтны сургалтад 10 цехийн 33 ажилтан хамрагджээ.
Шинэ ажилтнууд уг сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг мэдээлэл олж авахын зэрэгцээ ажилтны хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хамтын гэрээ, нийгмийн хариуцлагын талаар тодорхой ойлголттой болдог ажээ.















