Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулаан цахилгааны төвд хийгдэж байгаа 48 МВТ-ыннийлбэрхүчинчадалбүхий 4 ширхэг турбингенераторыг суурилуулан өргөтгөх ажил 81,2 хувийн гүйцэтгэлтэй байгааг төслийн багийнхан мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар тус төвийн өргөтгөлд 1-р турбиныг суурилуулах ажил хийгдэж байна. Турбины ротарыг суулгах хэмжилт хийгдээд, угсрахад бэлэн болжээ. Мөн доод цилиндрийг нь бүрэн байрлуулсан бөгөөд 4-р сард багтаан 1-р турбин генераторыг урьдчилсан байдлаар угсарч дуусгах юм байна. Харин 2-р турбины хувьд угсралт эхэлсэн байгаа бол 3,4-р турбины үйлдвэрлэлийн туршилт хийгдэж, угсралт тохируулгын ажил эхлэхэд бэлэн болсныг Дулаан цахилгааны төвийн Өргөтгөлийн төслийн зөвлөх Д.Батчулуун тодотгов. Өргөтгөлийн ажлын механикийн угсралтууд бүрэн хийгдэж дууссан байна. Мөн шугам хоолойн угсралт 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Дулаан цахилгааны төвийн өргөтгөх төслийн ажлыг Монгол болон Хятад улсын 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран гүйцэтгэж байна. Хятад улсаас тохируулга, угсралтын мэргэжилтнүүд ирэх 7 хоногт нэмэгдэж ирэх юм байна.















