“ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Хууль эрх зүйн газраас шинээр боловсруулж буй  Эрдэнэт үйлдвэрийн Худалдан авалтын журмыг цехүүдийн удирдлагуудаар өнгөрсөн лхагва гарагт хэлэлцүүллээ. Уг журамд цехүүдийн саналыг тусгасан  бөгөөд энэ хэлэлцүүлгээр нэгдсэн байдлаар  танилцуулж,  саналаа солилцлоо.

Энэхүү журмын агуулга, ач холбогдлын  талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамаас тодруулахад: “Эрдэнэт үйлдвэр Монгол Оросын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр бүх үйл ажиллагаа зохицуулагдаж ирсэн. Бидний гаргаж буй журмын төсөл нь  Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газар, УИХ-ын тогтоол, Монгол улсын шилэн дансны хуульд бүрэн нийцүүлэх зорилготой бичигдсэн. Эрдэнэт үйлдвэрт  2013 онд Худалдан авалтын түр журам баталсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн үзэл баримтлалд нийцэж байгаа ч, нарийвчилсан журам биш байсан. Энэ журмыг өөрчлөн, шинэ найруулгаар батлах зүй ёсны шаардлага үүссэн. Үүний дагуу Худалдан авах ажиллагааны  журам  гаргасан. Энэхүү журмаар  цех нэгжүүд саналаа гаргаад, санал нь хянагдаж, бараа бүтээгдэхүүнийг хамтын шийдвэрээр худалдан авах болсноороо онцлог. Мөн журамд зарчмуудыг тодорхойлсон. Ингэхдээ үндэсний, орон нутгийн гэсэн тодотголтой, хамгийн олон ажиллах хүчнийг бий болгосон, хамгийн их татвар төлдөг аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийх давуу эрх олгохоор УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн журамд оруулсан. Үүгээрээ давуу талтай. Өмнө нь хэрэгцээ шаардлага байна гэж ярьсан зүйлд худалдан авалт хийдэг байсан бол одоо ярьсан зүйлийг баримтжуулах дэд комиссыг байгуулан, түүний гаргасан шийдвэрийг үндэслэн худалдан авалт хийдэг болно. Энэхүү журамд шууд  үйлдвэрлэл, дистрибьютер компаниас худалдан авалт хийхээр заасан. Иймд үйлдвэрлэлийн өртөг зардал,  үйл ажиллагааны олон зардлыг хэмнэнэ гэж үзэж байгаа. Аль нэгэн аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлэх саналаа бичиг хэргээр дамжуулан Хангамж, Их барилга, Хөгжлийн бодлогын хэлтэст өгнө. Бичиг хэргээр ороогүй санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байх, шийдвэрлэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх механизмыг бүрдүүлж өгсөн. Худалдан авалтын ерөнхий төлөвлөгөөг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар өмнөх оны 12-р сарын 15-ны дотор Сангийн яамд хүргүүлдэг байх ёстой. Үүнийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж заасан. Ингэснээр сахилга хариуцлага дээшилж, журмын хэрэгжилт сайн байх болно гэж харж байгаа” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %