Баяжуулах үйлдвэрийн Залуучуудын холбооноос цехийн нийт хамт олны дунд “Дээлтэй Монгол” өдөрлөгийг зохион байгууллаа. Монгол үндэстний бахархал болсон дээл хувцсаараа гоёхыг уриалж, уламжлалт өв соёлоороо бахархан, Монгол хувцсыг сурталчлах зорилготой зохион байгуулагдсан “Дээлтэй Монгол” өдөрлөгийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн хамт олон Монгол ёс заншил, уламжлалт зан үйлийн талаарх мэдлэгээрээ уралдлаа. Өдөрлөгт Баяжуулах үйлдвэрийн 14 хэсгийн 12 багийн ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөлөл болох 60 гаруй ажилтан оролцсон байна. Энэхүү үйл ажиллагааг тус цехийн Залуучуудын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулжээ.
“Дээлтэй Монгол” өдөрлөгийн монгол зан заншлын сэдэвт тэмцээн нь 2 хэсгээс бүрдсэн байна. Эхний хэсэг болох дээлний уралдаанд багууд уламжлалт буюу орчин үеийн загварын төрлөөр өрсөлдсөн бол дараагийн хэсэгт Монгол өв соёл, эртний нэршлийн талаар асуултад хариулж, мэдлэгээ сорилоо. Багийн нийлбэр оноогоор эхний байруудад Захиргаа, Шүүн хатаах хэсэг, Өргөн тээвэрлэх механизмын хэсэг, Нунтаглан баяжуулах хэсэг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн урамшуулал хүртсэн байна.


















