85-ААС ДЭЭШ НАСНЫ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Эрдэнэт үйлдвэр ХХК жил жилийн сар шинийн баяр, цагаан сарын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулдаг.  Энэ жил уламжлалт үйл ажиллагаандаа нэгэн шинэлэг  хөтөлбөр оруулсан нь үйлдвэрээс өндөр насны тэтгэвэртээ гарсан  85-аас дээш насны ахмадуудаа тусгайлан хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх  ажиллагаа байлаа. Эрдэнэт үйлдвэрээс  өндөр насны тэтгэвэрт гарсан 2015 ахмад байгаагаас 14 нь 85-аас дээш насны, 123 нь 75-аас дээш насны ахмадууд байдаг аж.  Тэдний  хамгийн өндөр настай нь Эрдэнэт үйлдвэрийн Орон сууцны цехээс гавьяаны амралтаа авсан Товуусүрэн гуай эдүгээ 91 нас сүүдрийг зооглож байгаа бол бусад нь Баяжуулах үйлдвэр, Технологийн сургууль, Чанар хяналтын хэлтэс, Спорт ордон, Эмнэлэг сувилалын цогцолборт ажиллаж байсан ахмад буурлууд байна. 

85-аас дээш насны ахмадуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж. Эрдэнэбилэг, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор нар оролцож, үйлдвэрийнхээ хамгийн ахмад  азай буурлууддаа гарын бэлэг гардууллаа. Энэ үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  ахмадууддаа хандан, айлчлан ирж байгаа гал тахиа жилийн мэндийг  дэвшүүлэхийн зэрэгцээ “ 100 насыг наслах ерөөлтэй сайхан буурлууд та нарын хийсэн бүтээсэн зүйл их бий, тэр тусмаа олон сайхан үр хүүхэд, ач зээ нарыг  төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа буянтай хүмүүс.  Ахмад буурлууд та нарынхаа бүтээн байгуулсан бүхнээр бахархаж, санаж бодсоныг тань  гүйцэлдүүлж, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотоо улам сайхан авч явахын төлөө бид эрмэлзэх болно. Энд  та нарын маань хөдөлмөр зүтгэл,  ур ухаан  шингэсэн байдаг. Тиймээс та бүхнийгээ бид үеийн  үед хүндэтгэх учиртай” хэмээн хэлсэн юм. Хүндэтгэлийн ажиллагаанд Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид уран бүтээлийн дээжээ толилуулж, 80 насыг хол давсан хэдий ч ухаан саруул ахмад буурлууд тэдний хөг аялгуунд түрлэг нэмж, нэгэн өдрийг дуу хууртай сайхан өнгөрөөлөө.   

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %