Автотээврийн цехийн гадна зогсоолын 4000 гаруй кв.метр талбай шинэчлэлийн ажлыг Барилга засварын цех энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар ажил ид өрнөж байна. Хүнд даацын энэ талбайд хоёр үе арматур төмөр тавьж, бетон шинээр цутгах юм. Зогсоол эвдрэл гэмтэлгүй байх нь найдвартай, аюул осолгүй ажиллагааны эхлэл болох учраас холбогдох цехийн удирдлагууд энэ ажилд ихээхэн анхаарал тавьж байна.
И.Тогтох
Фото: Б.Баттөгс















