БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ГАЛ БИЧИН ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

Өнгөрсөн 2016 онд хамт олноо хошуучлан, идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тэргүүний ажилтнуудыг алдаршуулах зорилгоор Баяжуулах үйлдвэрийн даргын тушаал гарч, тус цехийн нэр бүхий 20 ажилтныг гал бичин жилийн  “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжилж, хүндэт самбарт зургийг нь байршуулах хүндэтгэлийн ажиллагаа Оюу танхимд боллоо. 

Хүндэтгэлийн үйл ажиллагааны эхэнд Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер Атакуев Аслан Алиевич, Үйлдвэр техникийн албаны дарга Б.Намуунгэрэл нар үг хэлж, өнгөрсөн оны амжилт ололтоос онцлон,  хамт олондоо хандаж баяр хүргэсэн юм. Мөн тус үйл ажиллагаанд Техникийн хэлтсийн орлогч дарга В.Өлзийхутаг, ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга Д.Мөнхболд нар хүрэлцэн ирж хөдөлмөрийн аваргуудад шагналыг гардууллаа. Энэ үеэр Баяжуулах үйлдвэрийн ажиллагсдаас бүрдсэн морин хуурын чуулга тус цехийн мастер, Монгол улсын Ардын авьяастан Д.Бат-Эрдэнийн удирдлаган дор Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга” аялгууг тоглосон нь үйл ажиллагааны нэгэн сайхан үзүүлбэр болов.

 Баяжуулах үйлдвэрийн хамт олон улиран одож байгаа гал бичин жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг бүх төрөл дээр нь давуулан биелүүлсэн. Энэхүү амжилт бол тус үйлдвэрийн нийт хамт олны,  тэр тусмаа бусдыгаа хошуучлан ажилласан манай хөдөлмөрийн аваргуудын нөр их зүтгэлийн  үр дүн юм гэж Үйлдвэр техникийн албаны дарга Б.Намуунгэрэл тодотгосон юм. Баяжуулах үйлдвэрийн 2016 оны “Хөдөлмөрийн аварга”-аар Бутлан тээвэрлэх хэсгийн бутлуурчин Г.Наранбаатар, мөн хэсгийн хийн ба цахилгаан гагнуурчин Б.Оюунбаатар, Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Р.Баярсайхан, хийн ба цахилгаан гагнуурчин Г.Эрдэнэсайхан, Өөрөө нунтаглах хэсгийн краны машинч П.Янживсүрэн, тээрмийн машинч С.Сүхбаатар нарын 20 хүн тодорч, шагналаа гардан авлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %