2017 ОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦЕХИЙН ХУВЬД ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНОЛОГИЙН АСУУДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ШИЙДЛИЙН ЖИЛ БОЛНО

2016 онд Эрчим хүчний цехийн хамт олон  18,9 сая метр куб цэвэр ус олзворлон, түгээж, 81,2 сая метр куб эргэлтийн ус, 7 сая 38 мянган метр куб бохир усыг татан зайлуулах ажил хийжээ. Жилийн турш үйлдвэрлэж түгээсэн хүчилтөрөгчийн хэмжээ 117, 1 мян метр куб, ацетилины хэмжээ 32,3 мянган метр куб байсан байна.  Энэ бол тус цехийн хамт олны хувьд өнгөрсөн жилийн ажлынх нь тоон үзүүлэлт юм. Эрчим хүчний цехийн 2016 оны  хамгийн том бүтээн байгуулалтаар  эргэлтийн усны 3 дахь шугам, эргэлтийн усны 10 мянган метр куб хэмжээтэй хоёр шинэ усан санг нэрлэж болно. Эдгээрийг ашиглалтад оруулж, технологийн горимын тохиргоог өөрсдөө хийх болсноор  цаашид жилд 1,3 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргах боломж бүрдсэн байна. 

Цэвэр ус олзворлож, түгээх, бохир ус татан зайлуулах ажлууд ихэвчлэн алдагдал хүлээсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, хүн амд түгээж байгаа усны үнэ, дээрх үйл ажиллагааны  өөрийн өртгөөс доогуур батлагдсантай холбоотой юм. Энэ зөрүүнээс шалтгаалаад, өнгөрсөн онд л гэхэд тус цех 875 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Харин өнгөрсөн 8 сарын 1-ний өдрөөс цэвэр, бохир усны үнийг бага хэмжээгээр нэмэгдүүлж ажилласны үр дүнд борлуулалтын орлогыг 456 сая төгрөгөөр нэмэгдүүлэх бодит боломж бий болгожээ. Хэрэв ингэж нэмэгдүүлээгүй, хуучин үнэ тарифыг мөрдөж байсан бол урьдчилсан тооцоогоор Эрдэнэт үйлдвэр жилд 1,3 тэрбум төгрөгийн алдагдлыг хүн ам, аж ахуйн нэгжид түгээж буй цэвэр ус, татан зайлуулж байгаа бохир уснаас хүлээх байжээ.  Үүнийг бууруулж 875 сая төгрөг болгож чадсан  нь Эрчим хүчний цехийн нэг том хэмнэлт  болсон  байна.  

Ирэх онд тус цехийн өмнө шугам сүлжээний шинэчлэлийн асуудал, цэвэрлэх байгууламжид ямар түвшний шинэ технологи нэвтрүүлэх вэ гэдгийг шийдэх том зорилт тавигдаж байна. Тиймээс Эрчим хүчний цехийн хамт олон оны эхнээс шат дараалсан төлөвлөгөө хэрэгжүүлэн эхэлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %