ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД АНТАРКТИД ТИВД ТОМИЛОЛТООР АЖИЛЛААД ИРЛЭЭ

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Геологи маркшейдерийн хэлтсийн өрөмдлөг хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Д.Түвшинбаяр, Засвар угсралтын цехийн дарга Х.Баяраа нар Антарктид тивд томилолтоор ажиллаад иржээ. Болгар улсын “Антарктид судлах 25-р олон улсын экспедиц”-ийн бүрэлдэхүүнд Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд орж ажиллаад ирсэн нь түүхэн үйл явдал боллоо. Олон улсын экспедицэд Монголын баг анх удаа ажиллах түүхэн боломжийг  бүрдүүлэхэд Эрдэнэт үйлдвэр ХХК эдийн засгийн дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа багийн гишүүд ярьж байна.

Тэдний энэ удаагийн томилолтнь Антарктид тивд байрлах Монголын эзэмшил газар нутагт  хяналтын цаг уурын станц байрлуулах, Монгол Болгар 2 улсын эзэмшлийн нутгийн зааг дээр кирил үсгэн хөшөө барих, суурийг нь цутгах, мөн Антарктид судлалын хүрээнд өрөмдлөгийн ажил хийх бэлтгэлийг хангах, өөрөөр хэлбэл микро өрөмдлөг хийж гүйцэтгэх зорилготой байсан байна. Багийн бүрэлдэхүүн нь  Болгар, Монгол, Турк гурван  орны 18 гишүүнтэй явсан бөгөөд томилолтын зорилгоо амжилттай гүйцэтгэжээ. Тус экспедицийн ахлагчаар Болгарын судлаач мэргэжилтэн ажилласан бол Монголчуудын хувьд энэхүү олон улсын багийн бүрэлдэхүүнд ажилласан анхны тохиолдол болсон байна.

Манай улсад Антарктид судлалын үндэс суурь  1972 онд тавигдсан гэж үздэг. Тэр үеийн ЗХУ-ын экспедицийн бүрэлдэхүүнд  судлаач Цэрэндэлэг, дараа нь 1982 онд судлаач Чулуунбаатар нар ажиллаж байжээ. Түүнээс хойш 20 шахам жил энэ судалгааны ажил зогсонги байдалтай байсан ч 2008 онд Антарктид судлалын нийгэмлэг Монголд байгуулагдсанаар энэ ажил эрчимжиж,  Болгарын нийгэмлэгтэй хамтран ажиллах болсон  юм. Үзэгч та бүхэн Антарктидад томилолтоор ажилласан судалгааны багийн гишүүдийн аян замын шинэ сонин дэлгэрэнгүй мэдээллийг “Өнөөгийн Эрдэнэт” сонины ирэх 7 хоногийн дугаараас уншаарай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %