“Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчдын 2014 оны эхний 10 сарын хөдөлмөрийн чадвар түр алдалтын статистик мэдээг Эмнэлэг сувиллын алба гаргажээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажиллагчдын өвчлөлийн тохиолдол 3 хувиар буурч, харин 1633 хоногоор нэмэгдсэн байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчид осол гэмтлээс болж ихээр өвчилжээ. Тиймээс гудамж талбай хальтиргаа гулгаатай байгаа энэ үед гутлаа зөв тохируулан өмсөж, зөвхөн үйлдвэрлэлийн бүсэд төдийгүй гэртээ харих, ажилдаа ирэх замдаа анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.















