“БҮТЭЭЛЧ САНААЧЛАГЧ” ЧУУЛГАНЫ ШИЛДЭГ ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөгжлийн хэлтсийн Инновацийн төвөөс зохион байгуулсан сайн саналын системийн манлайлагчдын “Бүтээлч санаачлагч” чуулганы сүүлийн буюу 3-р шатны хэлэлцүүлэг өнөөдөр болж, шилдэг 10 төслийг шалгаруулсан байна. Сайн саналын 100 манлайлагчдын “Бүтээлч санаачлагч” чуулган үндсэн 2 зорилгыг дэвшүүлж, 3 үе шаттайгаар болж өндөрлөв. Саналын системд идэвхтэй оролцдог, хамгийн олон сайн санал гаргаж хэрэгжүүлдэг манлайлагчдыг компанийн ажиллагсдад таниулан сурталчлах, нийт хамт олны саналын систем дэх оролцоог нэмэгдүүлэхэд эхний зорилго нь  чиглэгджээ.  Эдгээр  идэвхтэй хэсгийн оролцоонд  тулгуурлан компанийн үйл ажиллагаа болон процесст тулгарч байгаа бэрхшээлүүдийг  багасгах чиглэлээр төслийн сайн  санаануудыг дэвшүүлж, хэлэлцүүлсэн нь чуулганы нэг зорилго, үр дүн боллоо.

“Бүтээлч санаачлагч” чуулганы 3-р шатанд эхний үе шатнаас шалгарсан 20 төслийг багууд танилцуулан хэлэлцүүлэв. Хөгжлийн хэлтсийн Инновацийн төв, цехүүдийн ерөнхий мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг эдгээр төслийн саналаас 10 төслийг тодорхой үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулсан. Үүнд, ЗМЗ-ын Б.Баянжаргалын санаачилсан “ГЦ1400 гидроциклоны резинийг шатаахгүйгээр зорж авах”, Баяжуулах үйлдвэрийн Л.Батбаярын санаачилсан  “Гагнуурын аппарат дээр цагийн механизм тавих”, Ил уурхайн Ганжаргалын санаачилсан “Дугуйт түрэгч дээр шон зөөх төхөөрөмж суурилуулах”, Чанар хяналтын хэлтсийн  Ц.Энхтөрийн санаачилсан “Эвдэрч ашиглагдахгүй болсон шатаах зуухнуудын их биеийг ашиглан шинэ зуух хийх”, Тээвэр ложистикийн албаны Д.Гантулгын санаачилсан  “Ашигтай талбайг нэмэгдүүлэх, зөөврийн рамп байрлуулах”, мөн албаны Х.Ганбатын санаачилсан “Явган хүний зам хийх”, Баяжуулах үйлдвэрийн Б.Оюунболдын санаачилсан “Гагнуурын трансформаторын удирдлагын хэлхээг автоматжуулж эрчим хүчний хэмнэлт гаргах”, ЭХЦ-ийн Ж.Мөнхбаатарын санаачилсан ЦН-3000/197 насосны хамгаалах втулкийг зэвэрдэггүй материалаар хийх”, Үйлчилгээ аж ахуйн албаны Н.Алтанцэцэгийн санаачилсан “Ашиглагдахгүй байгаа хүлэмжийг ашиглан мод үржүүлгийн газар бий болгох”, мөн албаны Б.Баасандоржийн санаачилсан “Хими цэвэрлэгээний бодисыг конденсацийн аргаар уурнаас шингэн төлөвт шилжүүлэх төхөөрөмж” саналууд  шалгарч,  эдгээрийг Инновацийн төвөөс санхүүжүүлэх боломжтой гэж үзжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %