БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙНХЭН 2017 ОНЫ ЭХНИЙ САРД ЗЭС МОЛИБДЕНИЙ МЕТАЛЛ АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЖЭЭ

2016 онд Баяжуулах үйлдвэрийнхэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 101-145 хувиар давуулан биелүүлсэн байна. Үүнд төлөвлөснөөс  580 мянган тонн хүдэр илүү боловсруулж, 6549 тонн зэсийг зэсийн баяжмалд, 802 тонн молибденийг молибдений баяжмалд илүү үйлдвэрлэсэн байна. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрт төлөвлөснөөс илүү орлого олох нөхцөл боломжийг бүрдүүлэв. Мөн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, техник технологийг  шинэчлэх, өртөг зардлыг бууруулах чиглэлээр цогц бодлого баримтлан хэрэгжүүлж ажиллажээ. Хэмнэлтийн бодлогын хүрээнд нормчлогдсон болон туслах материалуудыг хэмнэх чиглэлээр Баяжуулах үйлдвэрийн даргын тушаалын дагуу  өндөр хяналт тавьж ажилласан нь томоохон хэмнэлт болсон байна.  Үйлдвэрт хэрэглэдэг материал сэлбэг хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх, Монгол инженерүүдийн ур ухаанаар шинэ урвалжуудыг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлууд амжилттай хэрэгжсэн байна. Үүний үр дүнд технологийн бараа материалаас 12 тэрбум төгрөг хэмнэжээ.

Тус цехийнхний  шинэ оны ажлын гараа ч амжилттай эхэлснийг өнгөрсөн 1 дүгээр сарын төлөвлөгөөт үзүүлэлтүүд илэрхийлж байна.  2017 оны эхний сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг 100-аас дээш хувиар давуулан биелүүлж, төлөвлөгөөнөөс 33 мянган тонн хүдэр илүү боловсруулжээ. Зэсийн металл авалтыг 1,6 хувиар, молибдений металл авалтыг 12 хувиар давуулан биелүүлсэн байна. Зэсийн баяжмал дахь зэс 500 тонн, молибдений баяжмал дахь молибденыг  85 тонноор  тус тус илүү үйлдвэрлэжээ. 

Баяжуулах үйлдвэрийнхэн 2016 оны ололтод тулгуурлан энэ оны металл авалтын болон хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг  нэмэгдүүлж төлөвлөсөн байна. Өнгөрсөн жилд зэсийн металл авалтын төлөвлөгөө 86,5 хувь байсан бол энэ онд 86,7 хувьд хүргэхээр нэмэгдүүлжээ. Хэдийгээр хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа ч дээрх том зорилгыг  дэвшүүлэн, ажлын гараагаа амжилттай эхлүүлээд байна гэж Үйлдвэр техникийн албаны дарга Б.Намуунгэрэл шинэ оны зорилтоо тодотголоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %