Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулаан цахилгааны төвд 48 МВТ-ын нийлбэр хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенераторыг суурилуулан өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн төлөвлөгөө, хуваарийн дагуу өргөтгөлийн барилга байгууламж, шаардлагатай тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, шугам хоолой татах, гагнуур, эргэлтийн насосны станцуудын ажил үндсэндээ хийгдээд дуусчээ. Мөн 110 кВт-ын ил далд хуваарилах байгууламж, дэд станцууд суурилагдсан байна. Одоо цахилгааны чиглэлийн тодруулбал, кабель шугам татах, хяналтын кабель, монтаж хийх зэрэг ажлууд хийгдэж эхлэх юм байна. Үүнтэй холбоотойгоор 110 квт-ын агаарын шугам 35 кВт-ын шугамтай огтлолцсон хэсэгт цахилгаан хүчдэлийг таслаж байж хийх шаардлагатай ажил байгаа аж. Үүнийг ирэх 3 сард хийхээр зохион байгуулалт болон бусад асуудлыг төлөвлөж байгаа юм байна.
Дулаан цахилгааны төвийг өргөтгөх төслийн суурилуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Үүний дараа угсралт болон тохируулгын ажлууд хийгдэнэ. Өнөөдрийн явцаас харахад, өргөтгөлийн төслийн ажил хугацаандаа багтаж дуусах төлөвтэй байгаа гэж ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат ярилаа. Төслийн ерөнхий гүйцэтгэгч Хятад улсын Harbin electric internationalкомпани Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийг энэ оны 11 сард дуусгаж, ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан юм.

















