“Эрдэнэт” үйлдвэр, БНСУ-ын Дэгү хотын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хамтарсан эрүүл мэндийн үзлэг, оношлогоо Эрдэнэт сувилалын цогцолборт дөрөвдүгээр сарын 19-21-ний өдөр хийх гэж байна. Тус хотын эрүүл мэндийн аялалын эмч нар энэ үеэр мэдрэл, дотор, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ, ерөнхий мэс засал, арьс харшил, дүрс оношлогоо гэсэн зургаан чиглэлээр ажиллах юм.
Үзлэгт хамрагдах ажилчдыг тухайн цехийн эмчийн хяналтанд байдаг, онош тодруулах шаардлагатай, нарийн мэргэжлийн эмчийн тусламж хэрэгтэй гэсэн үзүүлэлтээр сонгох юм байна. БНСУ-ын Дэгү хотын эрүүл мэндийн үзлэгийн баг нь мэргэжлээрээ 25-30 жил ажиллаж буй дадлага туршлагатай, нарийн мэргэжлийн эмч нараас бүрджээ.
















