Говь нутагт нэгэнт хавар иржээ. Салхи бусгангуй, санаа тогтворгүйтүүлсэн ааш аяг нь мөн дөө. Өмнөговь тэр чигтээ бараантан шаргалтана. Өвөлдөө цас дэвээтэй унасангүй юу даа. Аглаг тал нутаг ч ертөнцийн тоос нэг л зүсэрмэл. Хуурай, чийггүйн өнгө шинж. Төлөөлөгчийн газрынхан маань зорьсон газраа ирэхэд уурхайн ажил оволзоостой. Монголын говь нутаг уул уурхайн баялгийг бүтээх үлэмж тодорхой бүс болсны онцгой том илэрхийлэл нь Оюу толгой. Монголд Эрдэнэт үйлдвэр хамгийн дээд татвар төлөгч. Дараа нь эл Оюу толгой. Энэ хоёр уул уурхайн үйлдвэр Монголын эдийн засгийн тулгуур хоёр багана. Энэ хоёр уурхайд ажиллаж байгаа хүмүүс бол улсынхаа эдийн засгийн тулгуур баганыг түшин, тал бүрээс нь тулан зүтгэж буй унь лугаа адил. Энэ түгээмэл бахархалт үйлс хөдөлмөртэйн хувиар хоорондоо илүү нөхцөлдөж, туршлагаа солилцож, шалгарлаа лавшруулах учиртай. Тодорхой эл учралаар хоёр үйлдвэрийн хамт олон, цех хэсгүүд үргэлж хамтран, үйлдвэр үйлдвэрээрээ ирж очин, туршлага дадал, оюун санаа солилцон ажилладаг сайхан харилцаа нэгэнт хэвшсээн. Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрынхан эл тогтсон, дэвшилтэт сайн замналаар, ажил хэргээр зочлон ирж буй хэрэг. Төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа тэргүүтэй бүрэлдэхүүнийг Оюу толгой уурхайд тодорхой зүтгэлтэн С.Санждорж ажил хэрэгч хүлээн авч, уурхайн талаараа өвч танилцуулгыг хийсэн юм. Аливаа нөр үйлс аяндаа мэддэгддэг дээ. Эн далайц, гүйцэтгэл, эмх журам гээд хаанаас нь ч харсан Оюу толгой бол үнэхээр нөр их. Сахилга, зохион байгуулалт бол энэ үйлдвэрт нэн тэргүүн зүйл. Үйлдвэрийн хүрээн дэх эмх цэгцээс нь шууд л ойлгогдоно. Эрдэнэт үйлдвэрт ч тийм л байдаг. Хүн бүрээс ажлын байртаа бүтээмж төгс, зүтгэл тод хэв аяс мэдрэгдэнэ. Ажилтан тус бүр ажлынхаа цагийг бүрэн төгс, бүтээмж чинад зарцуулдгийн үрээр л Эрдэнэт шиг, Оюутолгой шиг үйлдвэрүүд баялгийг үлэмж бүтээж, ард түмэн, эх орноо тэтгэж яваа нь маргаангүй. Уул уурхайн компанид ажиллагсад бол онцгой хариуцлагатнууд. Үүрэг нь, ажлын нь баримтлал угаас ийм зарчимтай. Олон шат дамжлага бүхий эл том үйлдвэрлэлийн эд эс бүхэн тодорхой жигд хөдөлгүүрдэж байж цогцоороо нүргэлнэ. Энэ зангилаа бүрт уурхайн ажилчин хүний сэтгэл, хөдөлмөрийн сахилга уяатайн учир үйлдвэрүүд сайн ажиллаж байгаа. Харилцан туршлага солилцож, ажил хэрэгч айлчлал хийсний гол хэмжигдэхүүн нь, шинэ санаа авах, дэвшлийг олж харах, сайн дадлыг илүү төгөлдөр болгоход л бий. Энэ хандлага, эрлийн нүдээр манай багийнхан Оюу толгойн үйлдвэрлэлийн бүсэд ажилласан. Сайн төлвийг бэхжүүлэхүй нь үзэж харах, батлагдсан сайн ололтыг өөрийнчлөх, нэмэхэд л байдаг. Тодорхой энэ нотлогдсон үүд өнцгөөс харахад Эрдэнэт болоод Оюу толгойн ажилчид дэвшилд манлайлдаг, манлайлах ч учиртай. Оюутолгой бол дэлхий дайдад Индонези, Чилийн уурхайн дараа орох том үйлдвэрлэл гэдгийг Төлөөлөгчийн газрын дэд дарга Г.Тамир тодотгосон. Бахархалтай. Дэлхийд эн цараагаараа тэргүүлэгч тус үйлдвэрт айлчлан ажиллаж, сурч мэдэх, хамтран ажиллах, “юм” сонсохыг үндэстний уурхайн ажилтан бүр мэдүүштэй. Оюу толгойн түүх танилцуулгыг С.Санждорж гавьяат хийх явцад, нут ойлгогдсон нэг зүйл бол хэдхээн жилийн өмнө цулгуй байсан энэ газарт өнөөдөр ямар том үйлдвэрлэл байгуулсныг нүдээр үзэж, бодлоор тунгааж бахархахад байв. Эрдэнэт, Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой гээд үндэсний эдийн засгийн тулгын чулуудын үйл ажиллагаа илүү сайн, илүү бүтээмжлэг байх нь ур чадвартай, санаж сэрэх мэдрэмжтэй, авьяаслаг зүтгэлч ажилтан бүрийн оролцоо юм. Энэ оролцооны чухал нь харилцан суралцах, сайн шалгарлын төлөөх эрэл. Төлөөлөгчийн газрынхны ажил хэргийн энэ зочлол ийм агуулгаар мэдээж баяжсан буй за.
З.БАЯР
















